Wednesday, August 5, 2009

Хэн нэг нь зүгээр байсан замыг ухаж хаячихаад яваад өгнө. Хойноос нь хөөцөлдөж арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй. Хэн тэр тогтолцоог бий болгох юм бол?

Monday, August 3, 2009

Агаарын бохирдлын бас нэг эх үүсвэр бол хогийн ургамал юм.

Wednesday, July 15, 2009

SHF technology radar


Хэт өндөр давтамжит технологийг сансарын холбоо болон гэр ахуйд ч бас хэрэглэдэг. Хэт өндөр давтамжит энерг нь ердийн радио долгионоос өвөрмөц ялгаатай бөгөөд дамжуулах хэлхээнүүд нь технологийн дагуу зохион байгуулагдсан байдаг юм. Энэ тухай та мэдэхийг хүсвэл миний бичсэн энэхүү номноос уншиж судалж болно.

Saturday, July 4, 2009

ногоон хөгжил

Air, soil, water emission elimination program
1. Экологийн бохирдол ба ядуурлын асуудалыг шийдэх, хөгжил дэвшилд хүрэх улсын бодлого ямар байвал зохих вэ.
Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол хорт бодис, цөлжилт тоос шороо, ган гачиг, зуд манай улсад байнга нуурлэж байна.Үүнээс гарах арга юу байна.Үүний тулд
. А.Ядуурлыг арилгах.
Б. Шинэ цэвэр техник технолог хөгжүүлэх, нэвтрүүлэх
В. Нефтийн гаралтай эрчим хүчний эх үүсвэрээс хамаарах хамаарлыг бууруулах
Г. Банк санхүүгийн эдийн засгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх
В.Санхүүгийн шинэ механизм технолог нэвтрүүлэх хэрэгтэй.Нэг хэсэг нь хэт баян нөгөө хэсэг нь ядуурч байгаа одоогийн гарцгүй байдлаас гарах.Ядуучуудыг яаж санхүүжүүлэх вэ? Санхүүжүүлчихээд дараа нь банк яаж мөнгөө эргүүл авах вэ?Үүнд л санхүүгийн тодорхой механизм шаардагдаж байгаа юм.
2. . Бохирдлын төлбөр хураамж авах бодлого
Бохирдлын хураамжийг олон янзын аргаар цуглуулна.Хамгийн гол нь ард түмэнд татварын шинэ дарамт үзүүлэхгүй байх ёстой.Иймд хуучин хурааж байсан татвар хураамжин дотроо багтаагаад тусд нь зааж салгаж авбал зохино. Жишээ нь тээврийн хэрэгслэлийн хураамжийн авдаг 25000 төгрөгийн 70 хувийг тээврийн хэрэгслэлийн зардалд нь үлдээгээд 30 хувийг агаарын бохирдлын хураамжинд суулгах журмаар шийдэж болох юм.
Бохирдлын хураамжийг дотор нь: а. Бохирдол ашигласны татварЭнэ яагаад ингэж байгаа юм гэхлээр жишээ нь бид цахилгаан хэрэглэж байна. Тэгвэл тэр цахилгааныг үйлдвэрлэхэд агаар ус бохирдуулсан тул тэр төлөөсийг хамтдаа улсад хийлцэж байгаа нь тэр юм.
б. Бохирдол гаргасны төлбөр
Аливаа бохирдолт гаргаж байгаа тээврийн хэрэгслэл, нүүрс түлж байгаа зуух яндан бүр төлнө.Үйлдвэр, галт тэрэг, бензин колонк, онгоц бүгд төлнө.Гэхдээ төлбөрийн чадвар муутай ядуу хэсгээс нэр төдий хураамж авна.Бохирдол үүсгэж байгаа гэр хорооллын айл бүрээс сарын 100 төгрөг авах жишээтэй.
г. Бохирдуулсны торгууль .
Торгууль гэдэг нь машины дугуй шатаах, зөвшөөрөлгүй гал тавих, хор алдах гэх мэтийн зөрчлийг тооцхыг нэрлэж байна.
3. Санхүүгийн механизм, хувьцаат сангуудыг байгуулахын тулд Улсаас төвлөрүүлсэн хөрөнгийг зөв зарцуулах хэрэгтэй. Зөвхөн ганц хөрөнгө оруулах хэлбэрээр ашиглаж ирсэн урдын үр ашиггүй арга хэлбэрээс зайлсхийж чөлөөт эдийн засгийн иргэний нийгэмд байдаг санхүүгийн механизмыг үүсгэн хэрэгжүүлвэл зохилтой.Үүний тулд бохирдлын хураамжаас орж ирсэн хөрөнгө мөнгөөр олон янзын сангуудыг байгуулах хэрэгтэй
А. Хөрөнгө оруулалтын сан
Б. Бохирдлын зөвшөөрлийн худалдааны сан
В. Нөхөн төлбөрийн сан
Г. Цэвэр хөгжлийн зээлийн сан гэх мэт.
Хөрөнгө оруулалтын сан дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагдна. Гэр
хороололд дулааны шугам тавьж дийлэхгүй. Харин зам болон бохирын шугам тавихад зориулж болох юм.Бохирдлоос цуглуулсан хөрөнгө бохирдолтыг арилгахад хаанаа ч хүрэхгүй.Иймээс улсын энэ хөрөнгийг өөр хөрөнгийг дуудан оруулж ирэх хөшүүрэг болгон ашиглах нь чухал байдаг.Үүний тулд олон янзын өөр хоорондоо нягт холбоотой ажилладаг дээрх сангуудыг байгуулах хэрэгтэй байгаа юм.Үүнээс ч олон сайн дурын болон хувийн сангуудыг байгуулж болно.Хөгжилтэй орнууд шинэ технологийг дэмжих, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санхүүжилтийн зээлийн эрсдэлийг даадаг олон тооны сангуудтай байдаг ба арилжааны банкнууд шинэ технологт дуртайяа зээл олгодог байна.Тийм учраас тэд хамгийн сүүлийн үеийн технологийг үйлдвэрт нэвтрүүлж хамгийн чанартай бараа үйлдвэрлэдэг юм.
Бохирдлын төлбөрийг улсаас авахдаа үйлдвэр аж ахуйн хувьд хоёр янзаар авах юм.Нэг нь шууд авах нөгөө нь бохирдлын зөвшөөрлийг худалдах журмаар хураана.АНУ болон бусад хөгжилтэй оронд ийм байдаг.Бохирдлын зөвшөөрлийг дуудлагаар худалддаг.Шууд төлснөөс худалдаж авах нь хямд тусдаг.Ингэвэл хөрөнгө мөнгө бохирдлыг арилгахад шууд тусч өгдөг.Цэвэр хөгжлийн зээлийн санг бохирдлыг арилгах техник технологийн зээлийн эрсдлийн баталгаа болгож байгуулдаг.Энэ баталгаагаар дамжуулж арилжаа хөрөнгө оруулалтын банкнуудын үйл ажиллагааг Бохирдлыг бууруулах ядуурлыг эсрэг санхүүжилт хийх Шинэ технолог нэврүүлэх төсөл санхүүжүүлэх асуудал руу хандуулж өгнө.Нөхөн төлбөрийн сангаас урамшуулалтын арга хэмжээнд зориулагдна.Амжилттай болсон төслийн зээлийн хүүг хөнгөлж өгнө.Ашигтай болсон төслийн зээлийг бүхлээр нь буюу хэсэгчилэн хааж өгнө.Эдгээр сангууд бүгд хувьцаатай бөгөөд хөрөнгөө банкнаас ашигтай байрлуулах гэсэн хүн бүр хувьцааг худалдаж авч болно. АНУ д үүнийг buble strategy гэж нэрлэдэг.Бохирдлоор бизнес хийж иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор асуудлыг шийдэх арга юм.
4. Хамтын хөгжлийн механизм. Хэд хэдэн айл, хэсэг иргэд гудамжаараа нийлж дэд бүтцээ шийддэг арга юм.Банк ганц айлд зээл өгөх дургүй байдаг.Энэ нь ч эрсдэлтэй байдаг.Иймээс төрийн байгууллага, төрийн бүс байгууллага, аж ахуй санхүүгийн байгууллага иргэд хамт олон нийлж хамтран олон талаасаа саналаа дэвшүүлж төсөл гэрээ байгуулж асуудлыг шийдэх аргыг хамтын хөгжлийн механизм гэж байгаа юм. Санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ, хэн хэдэн төгрөг гаргах вэ, юу хийх вэ, зээлээ яаж хаах вэ, орлогоо яаж хуваах вэ, мөнгөө яаж хурааж авах вэ,эдгээр асуудлыг тохирч зохицуулдаг. Энд дампуурсан оролцогчоосоо яаж салахыгаа хүртэл тооцож тохирсон байдаг.Улс энэ талаар хуулиндаа зохих зохицуулалтыг оруулсан байх ёстой.Төрийн бус байгууллага хамтын хөгжлийн механизмд идэвхтэй оролцож тодорхой эрх үүрэг гүйцэтгэх ёстой.
5. Шинэ технолог Монгол улсад өөрийн гэсэн бодлоготой байх ёстой.
Ойрын ирээдүйд иргэдийн хэрэглэж байгаа эрчим хүчний эзлэх хувь дараах зураг дээр үзүүлсэн байдлаар хөгжих прогнозтой байна.Төвийн эрчим хүч цахилгаан дулаан өсөхгүй бөгөөд түүхий нүүрс, шахмал түлш хэрэглээнээс яваандаа гарна.Үүний оронд нүүрсний хий, устөрөгчийн эрчим хүч зохих байр сууриа эзэлнэ.
Манай улс нефтийн гаралтай түлшнээс их хамаарч байна.Нефтийн гаралтай түлшний үнэ өсч байна.Гэтэл хуучин нууц байсан цэргийн болон сансрын технологууд зах зээлд өргөн нэвтэрч байна.Үүний нэг нь сархинаг бүтэцтэй генератор юм.Нүүрсний хий метанол болон устөрөгчөөр ажилладаг генератор бол уснаас өөр хаягдал гаргадаггүй юм. Ийм генератор манайд маш чухал хэрэгтэй.Айлуудын хооронд тавьж болно.Эдгээр бие даасан хангамжийг хооронд нь холбоод илүү гарсан эрчим хүчээ улсад зарж болно.Тэгвэл Улаанбаатар хотод бохирдол ихтэй ДЦС дахин байгуулах шаардлагагүй болно.Аяндаа эрчим хүчний шинэ ситем бүрэлдэн тогтно.Машины моторыг сархинаг генератороор сольвол хөдөлдөг дуугардаг юмгүй цэвэр тээврийн хэрэгслэл бий болно.АНУ Япон улсад аль хэзээ явж байна. Калифорни мужид хойтон жилээс бүх замын сүлжээ устөрөгчийн колонктой болно гэж Амбан захирагч Щварцнеггер зарлалаа.Манайд зэс байна.Манайд нүүрс их байна.Нүүрсний давхарагийн завсар 300 жил барагдахгүй байгалийн хий байна.Зөв бодлого явуулвал Эрдэнэтэд үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй сархинаг генератортой монгол машин ч үйлдвэрлэх боломжтой болоод байна.Цэвэр эрчим хүчнээс гадна эрчим хүч хэмнэх асуудал чухал.Ялангуяа манайх шиг эрс тэрс уур амьсгалтай нутагт дулаан байшин маш чухал. Шинэ цэвэр технологийн асуудлаар ажилладаг ногоон компаниудыг улсаас анхаарч субсид татаас өгдөг байх ёстой.Манай компани хог хаягдлыг дахин боловсруулж хөнгөн, хямд, дулаан хадгалах чанартай хөөсөнцөр бетон үйлдвэрлэх № 2231, №2542 тоот шинэ бүтээлийн патент авсан юм.2006 онд Англи улсын BBC ээс явуулдаг World Challenge номинацад 800 гаруй төслөөс шалгарч байсан. Тэд шалгаруулсан учраа тайлбарлахдаатанай шинэ бүтээл бол олон улсын хүсээд байгаа хог хаягдлыг дахин боловсруулж ашигладаг байгал орчинд сайн нөлөөүзүүлдэг, хямд учраас ард иргэдэд ядуурлаас гархад туслах, дулаан хадгалдаг учир эрчим хүч хэмнэж агаарын бохирдлыг бууруулах ийм гурван асуудлыг цогц шийдэж байгаа тул шалгаруулсан юм шүү гэж мэдэгдэж байсан билээ. Манай компани мөн хөдөө нутагт бутлаг ургамал, заг сагсуулаа ихээхэн хэмжээгээр түлж цөлжилтийг нэмэгдүүлж байгаа асуудлын эсрэг монгол гэр төсөл боловсруулж Оюуны өмчийн газар өргөдөлөөөгөөд байгаа билээ.Уг төслийн дагуу монгол гэрийг дулаалах, нарны хураагуураар дулаан дамжуулах хоолой ашиглаж эрчим хүчийг аккумляц хийдэг цогцолбор төсөл боловсруулсан юм.Мөн байгалийн хийнээс устөрөгч гаргах SHF плазмагийн арга, устөрөгч хадгалах нам даралтын эластик контейнерийн бүтэц, шаазан сархинаг генераторын нано технолог боловсруулж байна.Гэвч дээрх шинэ технологийн санхүүжилтийн механизм байхгүйгээс ганц манайх ч биш манайх шиг ийм олон хүн амжилтанд хүрч чадахгүй байгаа билээ.
9. Оюуны хөдөлмөр шингэсэн томхон толгой үйлдвэр хөгжүүлэх
Ядуу айлуудад байр орон сууцаа тохилог дулаан болгох болон шинэ эрчим хүчний бохирдолгүй технолог хэрэглэхэд нь зарцуулж зээл олгоод дараа нь тэдний ямар орлогоос нь зээлээ буцааж олж авах вэ? Үүний тулд оюуны хөдөлмөр шингэсэн дотоодын түүхий эд дээр түшиглэсэн томхон үйлдвэрийн салбар болон зах зээлийг хөгжүүлэх бодлого явуулах хэрэгтэй.Жишээлбэл сархинаг бүтэцтэй генераторын үйлдвэр, цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэр байж болно.Манай улсын хөрсний эвдрэлийн томоохон гамшгийг машин техник гүйцэтгэдэг.Ямаанаас илүү их билчээр сүйтгэж байна.Тэгвэл хэт хөнгөн онгоцны үйлдвэр байгуулж болох юм.Өргөн уудам нутагтай манай улсад хилээ эргэх, аврах үйл ажиллагаа явуулах, түргэн тусламж хүргэх гэх мэт ажилд эдгээр жижиг хөнгөн онгоцуудыг өргөн ашиглаж болно.Малчид аж ахуйн ажилдаа ч хэрэглэж болно.Машины моторт ус задалж ННО хийгээр карбюраторыг тэтгэдэг тоног үйлдвэрлэж болно.Тэгвэл бензин шатахууныг 40-50 хувь хэмнэж болно. Ийм томхон үйлдвэржилтийг дагуулж гэр хороололд жижиг эд анги үйлдвэрлэж нийлүүлдэг хувийн цехүүдийг байгуулж иргэдийг ажилтай болгох зохион байгуулалт хийж болно.Элдэв хорио цээрийг чөлөөлж гэр цехийг ихээр хөгжүүлвэл иргэд орлоготой болно.Итал, Щвейцари улсад гахайгаа гудамжиндаа алаад гэртээ янзалж гадаадад экспортолж болоод байна.Гонконгд байрныхаа доор байдаг жижиг цехд нарийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолоод хөгжөөд байна. Иймд
А. Үйлдвэрлэгсдийн сүлжээ бий болгох. Зах зээл бэлдэж өгөх
Б. Технологийн түүхий эдийн хангамжийн сүлжээ бий болгох
Г. Иргэдийн боловсролын шинэ бодлого явуулах хэрэгтэй.
Санхүүгийн механизмтэй хослуулан хэрэгжүүлвэл улс маань хөгжих боломж харагдаж байна. Хамгийн гол нь иргэдийн санаачлагыг санхүүжүүлэх механизм
дутаад байна.